Бидний тухай
about us

Oliver Weber Collection брэндийг үйлдвэрлэгч нь Австри улсын "WESTA GmbH" компани бөгөөд бүтээгдэхүүнээ өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй оронд борлуулж байна.

Компанийн төв оффис Австри улсын Иннсбрук хотын ойролцоо Милс хотод байрладаг бөгөөд энэ хотоос холгүй Swarovski брэндийн төв оффис болон үйлдвэр байрладаг болно.

Oliver Weber-ийн удирдлаган доор олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн маш том баг төрөл бүрийн коллекцуудын загвар зохион бүтээх ажлыг гүйцэтгэсээр байна. Компани үүсгэн байгуулагдснаас хойш 10 жилийн дотор "Oliver Weber Collection", "Life" болон "Steel" гэсэн 3 өөр брэндийг хөгжүүлэн олон улсын зах зээл дээр амжилттай таниулж чадсан бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ талархалыг зүй ёсоор хүртэж байдаг.

"Шүрэн Цох" ХХК 2012 оноос WESTA GmbH компанитай гэрээ байгуулан "Oliver Weber Collection", "Life" болон "Steel" брэндүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Oliver Weber-ийн гайхалтай загварлаг, өндөр чанартай гоёл чимэглэлийг БҮСГҮЙ ТАНД манай компани олон улсын зах зээл дээр зарагдаж буй жишиг үнээр нь хүргэх боломжтой болсонд баяртай байна. ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА ХҮССЭН БАРААГАА МАНАЙ ВЭБСАЙТААР ЗАХИАЛАН АВАХ БОЛОМЖТОЙ.

 

Манай хаяг:

Улсын Их Дэлгүүр 1 давхарт

Шангри-Ла Малл 2 давхарт

Наадам Центр 1 давхарт

 

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл